Дэлхийн банкны ерөнхийлөгчид Иванка Трамп нэр дэвшихгүй

Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трампыг Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг Цагаан ордноос мэдэгджээ.

Цагаан ордны төлөөлөгч Жэссика Дитто “Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье” хэмээн мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …