0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан өчигдөр /2019.01.15/ Улсын онцгой комиссын хуралдаанаар үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргасан.

Уг саналыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн албаны дарга “Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргалаа.Хувийн хэвшил энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалж байна”гэж мэдээллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …