Сайхан мэдээ: Дэлхийн оюутны өвлийн наадмын уран гулгалтын төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцоно

ОХУ-ын Красноярск хотод Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам ирэх гуравдугаар сарын 2-12-ны өдрүүдэд болно.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл  болон цанын орон зай баримжаалах буюу оринтерин гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтлаа.

Тэрбээр Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцох болж байна.Г.Марал-Эрдэнэ Япон улсад суралцдаг бөгөөд Козука Сачико дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ хийж байна.

 

 

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …