ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

 ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх ёстой. Суудлын хуваариа хэрхэн авах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өглөө.”Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна.

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна.

Харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авна” гэв.

Элсэгчдийн заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-нд явагдана. Харин босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон юм.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …