Цэцэрлэг, сургуулийн гал тогоог шалгаж эхэлжээ

Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн 1,435 хүүхдийн цэцэрлэг, 803 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн орчинд бага насны хүүхдийн идэж буй хоол хүнсний чанар, эрүүл аюулгүй орчны асуудалд холбогдох байгууллага нь  хяналт шалгалтыг  хийдэг.  Гэвч чанаргүй хүнсний бүтэгдэхүүн  зарагдсаар байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  сургуулийн цэцэрлэгийн гал тогоонд  эрүүл ахуйн чиглэлийн хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Энэхүү хяналт шалгалтад  62 цэцэрлэг, 70 сургуулийг шалгахаар зарласан байгаа гэнэ. Цэцэрлэгийн шалгалт  дөрөвдүгээр сарын 15 хүртэл явагдана. Харин  сургуулийн шалгалтыг энэ сарын 15-наас тавдугаар сарын 1-нд хийхээр төлөвлөж байгаа юм байна.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …