Шведийн сурагчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Шведийн 16 настай сурагч Грета Турнбергийг дэлхийн дулааралтай тэмцэх хөдөлгөөнд хувь нэмэр оруулсных нь төлөө Скандинавын орнуудын улс төрчид Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.
2018 оны 8 дугаар сард Стокгольм хотын парламентын байрны өмнө хичээл хаялт зарлах үеэр тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Хор хөнөөлтэй хог хаягдлуудыг бууруулах асуудлаарх Парисын хэлэлцээрийн нөхцөлүүдийг хэрэгжүүлж эхлэхээс нааш сургуульдаа явахгүй хэмээн тэрбээр мэдэгдэж байсан аж.

Грета Турнберг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал болон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад уригдаж байсан нэгэн аж.

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …