Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо.
Энэ үеэр Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн зөвшөөрлийг цуцлана гэдгээ мэдэгдлээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрдэж байна.Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани” гэлээ.
Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.