Цээж бодолтын тэмцээнд зургаан настнууд аваргаллаа

Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон билээ. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин 5 насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдлөө.

Тэмцээний хамгийн бага насны ангилалд эх орноо төлөөлөн оролцож, олон арван тамирчнаас оноогоороо тэргүүлэн 0,1 секундын давтамжтай гарч ирж буй тоонуудыг бодон хоорондоо халз өрсөлдсөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, академийн харьяа Язгуур бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч З.Сийлэн аварга болж М.Гэгээн-Оюун хоёрдугаар байрт оржээ.

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …