Монгол хэлбичгийн шалгалтад босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалт өгөх боломжтой

Монгол хэлбичгийн элсэлтийн шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр 12.00 цагаас улс даяар нэгэн зэрэг болсон. Энэ удаагийн шалгалтад шалгуулагч хоцорсон тохиолдол гараагүй бөгөөд  улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байсан байна.

Монгол хэлбичгийн шалгалтын  дүн дөрөвдүгээр сарын 1-нд  гарна. Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо хүрч чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болно.

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …