ЭХЭМҮТ:Талийгаач өндрөөс унаж хүнд гэмтэл авсан тул Гэмтэл, согог судлалын эмнэлэг рүү хүргэсэн

17 настай жирэмсэн эх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн цонхоор үсэрч, амиа алдсан хэрэг өчигдөр /2019.03.26-27-нд шилжих шөнө/ гарсан. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга тайлбар өглөө.


Тэрбээр”Ё овогтой А манай эмнэлэгт ирж хэвтсэн. Өчигдөр /2019.03.26/ 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлсэн. 39 долоо хоногтой, ураг орчмын шингэн эрт гарсан оноштойгоор төрөхийн өмнөх өрөөнд хянагдаж байсан хүн цонхоор үсэрсэн золгүй явдал тохиолдлоо. Тухайн үед иргэдээс тусламж үйлчилгээ үзүүлж, унаж байгаа хүчийг буулгаж, гэмтлийн эрсдэлийг бууруулсан. Тусламж үйлчилгээ үзүүлж, шинжилгээ хийсэн. Гэмтлийн эмч дуудаж, ирж үзлэг хийсэн.

Төрөх өрөөнд буцаж тээвэрлэж авчирч төрүүлсэн. Төрүүлэх явцад 3 кг, 50 см амьгүй ураг төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн явагдаж байсан хүн байсан. Талийгаач өндрөөс унаж доргин, хүнд гэмтэл авсан тул Гэмтэл, согог судлалын эмнэлэг рүү хүргэсэн.

Жирэмсний хяналтын явцад тухайн ээж шинжилгээнүүдээ бүрэн гүйцэд өгч байсан. Онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Төрөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Төрөх ажиллагаанд гажуудал, анхаарал татах зүйлс байгаагүй. Тухайн эмэгтэй өөр нэг төрөгч эхтэй нэг өрөөнд байсан. Түүнийг хажуугийн өрөөнд орж, ургийн бичлэг хийлгэх явцад талийгаач цонхоо онгойлгож, үсэрсэн байсан. Түүнийг сахиж, холбоотой байсан ар гэрийнхэн нь гэр рүүгээ очихоор явсан үед ийм золгүй явдал тохиолдсон” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …