85 настай Ц.Раднаа Дэлхийн аварга боллоо

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ.

Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа энэ жил 85 настай бөгөөд Монголын багийн амжилтыг аваргын алтан медалиар үргэлжлүүллээ. Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …