Хойд Солонгосын иргэд Буриадаар дамжин хууль бусаар хил давах гэж оролджээ

ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг энэ сарын 26-нд баривчилсан байна. Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг билээ.

Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй. Хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очиж, бичиг баримт бүрдүүлээд гадаад өөр оронд очих гэж байснаа мэдүүлсэн. Хэргийг мөрдөн шалгаж байна. Гэм буруу нь тогтоогдвол 6 жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …