ЗГ:“Эрдэнэт”-тэй холбоотой эрүүгийн асуудлыг мухарлаж байж хэлэлцээ хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.03/ боллоо. “Монголын зэс” корпорациас 3-р сарын 11-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээрийн ширээнд суух саналыг Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Тус хуралдаанаар “Монголын зэс” корпорациас ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэсний дараа хэлэлцээр хийнэ гэсэн тайлбарыг өглөө.

Тэрбээр “Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэттэй холбоотойгоор Ерөнхий сайдад санал ирсэн. Засгийн газар эрүүгийн процесстой холбоотой асуудлыг нь мухарлаж байж хэлэлцээрийн ширээний ард суух нь зүйтэй гэж үзэж байгаа. Үнэхээр Худалдаа хөгжлийн банкнаас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан юм. Аль нь Монголбанк, Хөгжлийн банкнаас гарсан бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ мөнгөн дүнг тодорхой болгох асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа.

Зарим нотлох баримттай холбоотой асуудалд өнөөдрийг хүртэл Нийслэлийн прокурор ямар нэгэн байдлаар шалгах эрхийг өгөхгүй байгаа.

“Стандарт” банктай холбоотой асуудалд Засгийн газар ажиллаж байна. Ярвигтай асуудал байгаа. 115 сая ам.доллар төлөхтэй холбоотой бичиг Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Хувийг Ц. Пүрэвтүвшинд гэсэн байсан. Энэ хэрэгт Засгийн газар хүч, чармайлт гаргаж ажиллаж байна. Арбитрын шүүхэд зохион байгуулалттайгаар ялагдсан байж болзошгүй асуудлаар бид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна” гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …