Парисын Нотр Дам Сүм шатжээ

Парис хотын  алдарт Нотр Дам Сүмд  өчигдөр орой /2019.04.15/ том хэмжээний гал гарч, сүм шатаж эхэлжээ. Сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал дүрэлзэж эхэлсэн ажээ. Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …