“Алдарт эх” одонгийн урамшуулал төсөвт ачаалал үүсгэж байгаа гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу өчигдөр хуралдлаа.  Хуралдааны эхэнд  Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх гэж буй асуудлын талаар товч мэдээлэл хийв.

Тэрбээр “Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Эхийн алдар” одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийг хүүхдийн тоо харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонгоор шагнаж урамшуулах зэрэг саналуудыг ирүүлсэн”гэлээ.

Өнгөрсөн онд одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн олгожээ

Үүний дараа  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр” Алдарт эхийн I, II одонгоор 5 болон 8-аас дээш хүүхдээ өөрийн асрамжиндаа өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхэд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг байсан. Ингэхдээ 3 хүртэлх насанд нь бусдаас үрчлэн аасан хүүхэд, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох бегөөд харин бусад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй байхаар зохицуулж ирсэн.

Бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа одонгоор шагнадаг байсантай холбоотойгоор дээрх хууль тогтоомжид заасан хүүхдийн тооны болзлыг хангасан эхчүүдэд “…өөрийн асрамжиндаа өсгөж хумүужүүлсэн…”, “…хүүхэд төрүүлж, өсгөсөн…”. “…бага хүүхэд нь нэг нас хүрсэн…” гэсэн нөхцлийг анхнаасаа баримтлан өнөөг хүртэл Алдарт эхийн I, II одонг олгож байсан юм.

Танаар уламжлуулан ирсэн иргэдийн өргөдлөөс харахад тухайн эх 4 болон 6 хүүхэд төрүүлсэн боловч хамгийн бага хүүхэд нь төрөөгүй эсхүл төрөөд 1 нас хүрээгүй байхад өмнө нь төрүүлсэн хүүхэд нас барсан. Нөгөө талаар хүүхэд төрүүлээд өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн дээрх шалгуурыг хангахгүй байгаа юм.

2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байна.

Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.

Тус яамнаас нийгмийн халамжийг шинэчлэх бодлогын хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна” гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хүүхэд нь нэг нас хүрэх хугацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэлээ.

УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдэгдээд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг өглөө.


Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …