Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“ Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна.

Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын 28-нд Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсаны дараа Пёньян олон нийтэд мэдээлсэн зэвсгийн анхны туршилт гэдгийг “Reuters” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …