Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын гишүүдээс гарах ёстой. Санал хураахын өмнөх өдөр Ц.Элбэгдорж “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэж гишүүдэд үүрэг өгсөн. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн.
АН улс төрийн бодлого, хөгжил ярьдаг бүтэц байх ёстой ч 60 тэрбумын схемийг өөрсдөө хэрэгжүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамгаалж, эрүүдэн шүүлтийг байх ёстой гэж хэлдэг болсноос гадна С.Эрдэнэтэй үзэл бодол нийлээгүй УИХ-ын гишүүд битгий хэл намын жирийн гишүүдээ хөөдөг болсон. Ингэж хөөснөөрөө нам хохирч, УИХ-д бүлэггүй болж, сөрөг хүчний дуу хоолой үгүй болсноор Монгол Улс хохирч байна. Цаашид АН-ыг шинэчлэхийн тулд “АН нэгдэл” хэмээх нэгдлийг уриалж, орон нутаг, аймаг, сум, дүүргийн бүх гишүүдийг нэгдэхийг уриалав.
2016 онд намайг огцорч байхад Н.Алтанхуяг шиг адгийн муу хүн байгаагүй. Энэ ажлыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нар хийсэн. Байгалийн баялагийг ард түмэндээ эрх тэгш хувиарлаж өгөөч ээ гэснийхээ төлөө би буруутан болсон. Харин хууль бус үйлдлүүд нь тодорхой болсон, улс орны хөгжлийг 10-20 жил хойш татсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ.
Би 1990 онд ардчилсан хувьсгалыг анх эхлэхэд нь оролцсон. Би намаас хөөгдөх гэж хувьсгалд оролцоогүй. Намаа цэгцлэх гэсэн чинь хасчихлаа л гэсэн. Тэдний хасна гэж юу байдаг юм бэ”гэлээ.
Намаас хасах цаасыг нь ч хараагүй байна
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-”Капитал” банкны дампуурал танай намтай холбоотой юу?
-АН холбоогүй. Холбогдвол Нийгмийн даатгал, тэр дундаа С.Эрдэнэ холбогдоно.
-АН-аас таныг хасах намын үүрийн шийдвэр гарсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Би МУИС-д 10 жил багшлаад Ардчилсан хувьсгалд 1990 онд анхнаас нь орсон хүн, С.Эрдэнэ, Бямбацогтын хүргэнээр хөөлгөх гэж ороогүй.
-АН Баруун төвийн нам болж байгаагаа мэдэгдэж, өмнөх гишүүдээ гуйхгүй, өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ тухайд?
-Би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа болиод намаа цэгцлэх гэтэл намаас хаслаа гэж яриад байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж болохгүй. Намаас хасах хасахдаа яахаараа хүн гүтгэдэг юм бэ. Яршиг л байна. Өнөөдрийг хүртэл би тэр цаасыг нь ч хараагүй. Цаасны ч хэрэг байхгүй.
-Таныг Ерөнхий сайд байхдаа Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгасан гэдэг. Энэ шийдвэрийнхээ золиос нь болж байгаа юм биш үү?
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгахыг УИХ-ын 9 гишүүн санаачилсан. Харин би дараа нь сэргээх санал гаргаж байсан. Тухайн үед манай Засгийн газар дэмжихгүй гэсэн санал өгсөн.
-Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?
-Нэр дэвших тухай бол 77 дугаар асуудал. Би ялзарсан систем, энэ хачин хулгайч дээрэмчдийн гарт 1990 онд байгуулсан намаа үлдээмээргүй байна. Гарч явмааргүй байна. Тиймээс өөрчилнө, тэмцэнэ.
-Намын байр зарсан мөнгийг яасан юм бэ?
-Намын байрны суурийг зарсан 7 тэрбум төгрөг намын данс руу орсон. Би Ажлын хэсгийг буруутгадаггүй. Намын байр байсан суурин дээр барьсан барилгаас 2,200 ам метр талбайг АН авна гэсэн гэрээг Ц.Оюундарь дарга оруулсан байсан.
-АН-ыг шинэчлэхийн тулд юу хийх вэ?
-Нэгдэцгээ, битгий хульчий. Энэ байтугай өөрчлөлт шинэчлэлт хийж байсан хүмүүс.
-Таны энэ шинэчлэлийн ард Ерөнхийлөгч байгаа юу?
-Байхгүй. Харин Ерөнхийлөгчөөс болоод миний тэмцэл удааширсан байх. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан учраас завгүй, улстөржиж болохгүй байсан. Миний ард хэн ч байхгүй.
-Ерөнхийлөгчийн зөвлөх болсннор намаа шинэчлэх ажилд хугацаа алдсан уу. Харамсдаг уу?
-Хугацаа алдаагүй, харамсдаггүй. Харин Ерөнхийлөгчтэй хамтарч Монгол Улсын ялзарлыг нураахад оролцсон.
-Шударга бусын хонгил нурсан уу?
-Нураагүй, хэлтэрч байх шиг байна. Л.Гансүхийн эхлүүлсэн видеонуудыг үзээрэй. Хүнийг яаж бөөс, хуурс шиг алдгийг хар л даа. Бид байхгүй, та нар үлдэх нийгэм. Нийгмээ цэвэрлэж авмаар байна.
Н.Алт