Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүллээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг анхаарал татсан хэргүүдийг хянаж дуусчээ. Хэргүүдийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дүгнэлт хийх, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд олон зуун үйлдэл бүхий ээдрээтэй хэргүүдийг хянасан бөгөөд тэдгээр хэргийн заримаас ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монголын зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирлагад хамаарах хэрэг багтсан ба хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ. Улмаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …