2020 оны сонгуулийг томосгосон можаритор тогтолцоогоор явуулах төслийг өргөн барихаар болжээ

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдөх бол, сонгуулийг ямар хэлбэрээр зохион байгуулах бол, тойргийнхувиарлалт хэрхэн хийгдэх бол гэх зэрэг олон асуулт улс төрчдийн болон иргэд сонгогчдын анхаарлыг татаж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан сонгуулийн хуулийн тѳслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт  ѳргѳн барихаар болжээ. Тус хуулиар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулахдаа  томосгосон можаритор тогтолцоог дэмжсэн хэлбэрээр явуулах  бѳгѳѳд энэ дагуу зарим аймгуудад тойрог нэмэх юм байна.

Тухайлбал, Булган, Дундговь, Говь-алтай, Сүхбаатар аймгуудыг тус бүр хоёр, харин Ѳвѳрхангай аймгийг дѳрвѳн мандаттай болгохоор боловсруулжээ. Уг тѳслийг МАН-ын удирдлагууд дэмжсэн байна.


Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …