С.Чинзориг: Хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно

Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгаалал/ХНХ/-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.


Тэрбээр”УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ -ын Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн.  980 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар бүртгэгдсэн байна. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан.

Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй. Харин ХХҮЕГ-т иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх  хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно гэж мэдэгдэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …