Их Британид оршин суугаа эхчүүдэд “Алдарт эх”-ийн одонг гардуулан өгчээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 1-ны өдөр олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулан өгсөн билээ. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртсэн юм.

Үүнээс:

Нэгдүгээр одон 611
Хоёрдугаар одон 8853
Нийслэлээс 3677
Хөдөө, орон нутгаас 5090
Гадаад улсад оршин суугаа 28
Тэгвэл энэ сарын 1-ны өдөр “Алдарт эх”-ийн II одонгоор шагнагдсан Их Британид оршин суугаа иргэн Цэцгээ овогтой Сарантуяа, Сүхээ овогтой Солонго, Лхагва овогтой Цэцэгсайхан, Сосорбурам овогтой Дуламдорж нарыг Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзана баяр хүргэжээ.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …