Мали улсад зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгджээ

Баруун Африкийн далайд гарцгүй Мали улсад энэ сарын 10-ны өдөр  зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Малигийн Догон тосгонд болсон уг халдлагыг Фулани үндэстний цөөнхүүд үйлдсэн болохоо хүлээсэн байна. Энэ бүс нутаг нь эртнээс ширүүн тэмцэлтэй байсаар ирсэн билээ. Өнгөрсөн гуравдугаар сар л гэхэд Догон тосгоны анчид болон Фулани омгийн малчдын дунд буудалцаан болж 150 Фуланичууд амь үрэгдсэн юм.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …