Мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой.
Бид дандаа л ирээдүйд амьдардаг. Хүүхэд байхдаа хурдан том хүн болохыг хүснэ. Сурагч болоод хурдан оюутан болох юмсан гэж бодно. Оюутан болоод бушуухан төгсөөд ажилтай болох юмсан. Хайрттайгаа учрах юмсан хөгширлөө. Хүүхэдтэй болох юмсан оройтлоо. Эд хөрөнгтэй болох юмсан. Ач зээтэй болох юмсан. Бид амьдралынхаа ихэнхи хугцааг хүлээж өнгөрөөдөг. Юу нь мэдэгдэхгүй ямар нэг ид шидийн ч юмуу нэг гайхалтай зүйл ирээдүйд болох юм шиг л хүлээгээд хамаг залуу насаа өнгөрөөдөг. Гэтэл таны амьдралын бүх үйл явдал яг одоод л болж өрнөдөг. Маргааш хэзээ ч ирдэггүй. Өчигдөр хэзээ ч ухрахгүй. Өнөөдөр биш. Цагын дараа биш. 10 сек дараа биш бүр яг одоо л бүх зүйл болдог. Өнгөрсөн зүйлс өнгөрснийхөө одоод л болсон байдаг. Ирээдүйн зүйлс идээдүйнхээ одоод л болно. Мэдрэмжийг яг одоод л мэдрэх боломжтой. Азжаргал бол мэдрэмж. Тэр мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой юм бол бид яагаад хойшлуулаад одоогоос зугтаад байдаг юм бол. Хэрэв тийм бол одоогоос зугтна гэдэг азжаргалаасаа зугтаж байгаатай агаар нэгэн бусуу.
Эх сурвалж: Erdenezuu Monastery Baasansuren