Наадмын хуушуур 1500-2000 төгрөгийн үнэтэй байна

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг аяга айраг 2000 төгрөг, кока кола 1500-2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өнгөрсөн онд хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байсан юм.

Хуушуур авахад анхаарах зургаан зүйл: 

  • Хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх
  • Аль болох шинэ тосонд шарсан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, боодолд хийлгэх
  • Шинэ тосонд шарсан хуушуурын өнгө цайвар шаргал, хуучин тосонд шарсан бол илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон.
  • Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
  • Худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглээрэй.
  • Хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврийг сахиарай.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …