Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт хаалттай эхэлсэн боловч шүүх хурлыг 14:00 цаг хүртэл түр хойшлууллаа. Шүүх хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, гэрчээр Б.Булган нар оролцлоо.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүх хурлын танхимаас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг гарч ирэхэд “Та эрүүдэн шүүх тушаал өгсөн үү ? гэж асуухад тэрбээр ” Би эрүүдэн шүүх тушаал өгөөгүй, тийм юм байхгүй” хэмээн хариуллаа.
Г.Нараа