Залуу гэр бүл ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрээс 1356 иргэн хасагдсан

“Буянт-ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.09/ мэдээлэл хийлээ.


НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:

“Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой юм.

Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4082 хүн бүртгүүлсэн бол 58 иргэн түрээсэлж өмчлөх боломжтой боллоо. Эдгээр иргэд цахимаар илгээсэн мэдээллээ батлах бүх материалаа эх хувиар авчирна. Хэрвээ буруу, зөрүү мэдээлэлтэй бол хар жагсаалтад орж, дараагийн хүн нөхөж орно. Тус ангилалд  сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1356 гаруй иргэн хасагдсан. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хотын иргэн биш, өөрийн эзэмшлийн орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй, нийгмийн даатгалыг 16-аас доош жил төлсөн, агаарын чанарын эрсдэлтэй бүсэд амьдардаггүй зэрэг шалтгаанаар хасагдсан.

Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Дээр жишээгээр дурдсан  ангиллын 58 хүн  НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Мөн тэнцэж орсон бүх иргэдийг бид шилэн байдлаар сайтдаа нээлттэй мэдээлнэ” гэж мэдэгдлээ.

Мөн энэ үеэр түрээсийн орон сууцанд хамруулах хүсэлтэй иргэдийг залилах, луйвардах тохиолдол гарч байгаа учраас хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …