“Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зарим хэсэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчилж бүрэн хаахаар мэдэгдээд байгаа.

Цагдаагийн ерөнхий газраас зам хаах хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө.

Есдүгээр сарын 02-ны Даваа гариг

  • Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зочин “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.

Есдүгээр сарын 03-ны Мягмар гариг

  • Наадамчдын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чингисийн өргөн чөлөө
  • Уулын зам
  • Амарын гудамж
  • Залуучуудын гудамж

Эдгээр замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх ажээ.

Санал болгох мэдээ

“Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, …