Бага насны хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алджээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр бага насны хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 10 хороонд байрлах …  тоотод ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулаас үүдэн дээрх хэрэг гарчээ.

Түүнчлэн бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихсэх хандлагатай байгаа ба өнгөрөгч наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 601 бүртгэгдсэнээс дийлэнх нь насанд хүрээгүй хүмүүс байжээ. Мөн энэ сар гарснаас  хойш дээрмийн гэмт хэргийн хохирогчид нь бүгд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна гэдгийг албаныхан хэлж байна.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …