Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

 

Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч, генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ.
Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох Филиппин ажилчин, байшингийн эзний дүүг гэмтээжээ.

Саудын хэвлэлийн агентлагийн мэдээллээр, сэжигтэн “бууж өгөхөөс татгалзаж”, буудалцсаны үеэр хамгаалалтын таван ажилтан шархдан, Али буудуулан амиа алдсан байна. Болсон явдлын талаар тус улсын Эль-Эчбария телевизээр товч мэдээлж, “хувийн маргаан”-аас үүдэлтэй гэж мэдэгджээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …