ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа
-МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарыг томилсон албан бичгийн тухайд?
-Тэр бичгийг тодруулна. Яагаад тэр бичиг гарч ирэв? Яг юу болов? Сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах ёстой.
-Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу?
-Тэр талаар огт мэдэхгүй. ЗГХЭГ-т гэрээгээр нэлээд олон хүн авсан юм билээ. Зарим хүмүүсийн гэрээг цуцалж байгаа. Тэр дотор олон дарга нарын туслах, зөвлөх байсан хүмүүс байдаг юм билээ. Харин төрийн жинхэнэ мэргэшсэн хаагчдын хувьд хөндөгдөх ёсгүй.
-60 тэрбумын хэрэг дээр таны нэр гарсан. Энэ талаар?
-Ц.Сандуй ярилцлага өгсөн. АТГ-т энэ хэрэг хаагдсан байсан. Ерөнхий сайдын хөл гарыг тасалж, аалз болгох тухай тэнд ярьсан байдаг. Бид хоёр тэгээд хөл, гараа таслах тухай яриад сууж байх уу? Шулуухан хэлэхэд, 60 тэрбумын хэрэг дээр улс төрийн ямар нэгэн тохироо явагдаж байна уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яах вэ. Нэлээдгүй олон хэвлэлээр цацагдсан. Тэгэхээр энэ зохион байгуулалттай явж байна уу гэж харж байна.
Дэлгэрэнгүй яриаг доорх бичлэгээс үзнэ үү.
Г.Нараа