Хүүхдийн мөнгийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлдэг болгох шийдвэр гаргажээ. 


Монголбанк нь Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлээд байна. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрджээ.

Баталсан журмаас үзвэл хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт, төлбөрийн хүсэлтийг үндэслэн арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд сар бүрийн 20-ны дотор байршуулах юм.

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …