Ц.Нямдорж: О.Баасанхүү чи намайг буулгаж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар бие биерүүгээ хатуухан үг чулуудав.

УИХ-ын гишүүн О. Баасанхүү:Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт болгоныг бариад яваад байх уу. Энэ Эрүүгийн хууль чинь үнэхээр болохоо байлаа шүү дээ. Эрүүгийн хуулинд 14 настай хүүхдийг бие үнэлж болно гэсэн байдалтай оруулж ирсэн. Насыг нь өндөрсгө гэхээр ХЗДХ-ийн сайд том хууль оруулж ирнэ гэсэн. 2011 онд та ХЗДХ-ийн сайд байсан “Саарал жагсаалт”-д оруулсан. Таныг арай гэж мулталж, зайлуулж амарсны ачаар бид 2013 онд “саарал жагсаалт”-аас гаргасан. Гэтэл одоо 2016 онд та ХЗДХ-ийн сайд болоод, мөнгө угаалттай огт тэмцээгүй, дахиад “Саарал жагсаалт”-д орлоо. “Саарал жагсаалт”-ыг харахаар 6 нь танай яамны, 1 нь СЗХ-ны ажил байна лээ. Мөнгө угаахтай тэмцэх хуулиа оруулж ирэхгүй юм уу?Эсвэл Ц.Нямдорж та ажлаа өгөөч дээ, залуучууддаа. Танайд сайн хуульчид байна. Монгол Улсад гай болж байхаар.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: О. Баасанхүү, би мафитай тэмцэж байгаа нь үнэн.Чи намайг бууж өгөхийг үзэхгүй.Би бууж өгвөл Монголын төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно.Чи намайг буулгаж чадахгүй. Одоо чиний бүрэлдэхүүнд нь ордог мафи, яргачидтай тэмцэж байгаа. Чи Эрүүгийн хууль ерөөсөө ойлгодогүй юм билээ. Бага насны хүүхдийг хүчирхийлбэл ялыг хүндрүүлэхээр заасан. Саарал жагсаалт надаас болоогүй. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Би чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг болж үхэх нь ээ. Өөрөө мафийн хүн байж мафитайгаа өөрөө тэмц. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө. 20 жил гэмт хэрэгтэнтэй хамт яваа хүн.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Энэ хууль бол өөрийн чинь санаачилсан хууль. Өөрөө буруугаа мэдээд дахиж өргөн бариагүй. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг . МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм. Та нар бүгдийг самарсан.

УИХ-ын гишүүн О. Баасанхүү:Ц.Нямдорж хууль зүйн сайд болоод 20 жил болоход С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг илэрдэггүй ээ. Олон жил парламентад суусан хүмүүс гадаадад Монголоо муулаад, хорлоод явдгийг би ойлгохгүй байгаа юм.

2007 онд НҮБ-ын комиссар ирээд эрүүдэн шүүлтийн асуудлаар үүрэг болгосон. Тэр үед нь энэ ажлыг сайнаар хийсэн бол хэн ч эрүүдэн шүүгдэхгүй байсан. 2008 онд Ц.Нямдорж сайд эрүүдэн шүүлтийн яргын сандал оруулж ирсэн. Тэр мөнгийг энэ нөхрөөр одоо төлүүлэх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …