Үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид баривчлагдлаа

 

 

 

china_journalist_82059986Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Гуандон мужийн цагдаа нар сэтгүүлчдийг  бизнесийн байгууллагуудын нэр хүндэд халдахыг завдсан хэмээн сэжиглэн баривчилжээ. Учир нь эдгээр сэтгүүлчид томоохон бизнесийн байгууллагын хууль бус данс тооцоо, гэмт үйлдлүүдийг баримтаар илчилсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж, сэтгүүлчдийг барьж хорьсон явдалд эсэргүүцэл илэрхийлж тус улсын Нью Экспресс сонины өчигдрийн дугаарын эхний нүүрэнд “Тэднийг суллаач” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэжээ. Түүнчлэн нийтлэлдээ хууль хяналтын байгууллагынхнаас тэднийг буруутгах баттай нотлох баримт, хариуцлагыг шаарджээ.  Эдгээр сэтгүүлчдийг цахим ертөнцөөр дэмжигчдийн давалгаа улам бүр нэмэгдэх болсон байна. БНХАУ-ын хувьд хэвлэл мэдээллийн салбар төрийн хяналтанд байдаг учир тэдний үйлдлийг эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо ийнхүү илэрхийлж байгаа явдал нь ховор үзэгдэл хэмээн барууны хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байна.  Хятадын их дээд сургуулиудад суралцаж буй манай оюутнуудад  ч гэсэн цахим ертөнц хаалттай байдаг ба мэдээлэл авах эрх чөлөө нь хязгаарлагддаг аж.

Ugluu-logo17191

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …