Монгол Улсын Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар
зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш
ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж
танилцуулна” гэсэн байдаг.
Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр
/2019.11.18/ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр
сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар
баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын
Төрийн тэргүүн танаа өргөн барьж, танилцуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь
буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын
хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын
хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь
зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлтийн 6-г нь засаж
сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард
түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим
туссан” талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг
танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг
эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү
хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.
Түлхүүр үгҮндсэн хууль
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …