Оюуны Ундраа Групп – 2019 оны шилдэг “ENTREPRENEUR”-ээр шалгарлаа

МҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, “ENTREPRENEUR”- шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүлэн, өргөмжилдөг уламжлалтай. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нь Барилгын шилдэг “ENTREPRENEUR-2018” шалгарсан бол амжилтаа бататган 2019 оны шилдэг үйлчилгээний салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн төсөл Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр шалгарлаа.

2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр үүд хаалгаа нээснээр Монголын кино театр үйлчилгээний салбарт нэгэн шинэ түүхийг эхлүүлж дэлхийд 4DX танхимтай 51 дэх орон болсноор өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, тэр дундаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, олон улсын шаардлага хангасан үйлчилгээний жишиг стандартыг тогтоосон. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нээлтээ хийснээс хойш давхардсан тоогоор 2,5 сая гаруй хүн зочилсон бөгөөд Prime Cineplex кино театрт 600,000 гаруй үйлчлүүлэгчид дотоодын болон гадаадын контентийг шимтэн үйлчлүүлсэн байна.

Азийн сүлжээ Prime Cineplex кино театр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, 2019 оны 8-р сард PRIME Cineplex Энканто салбараа нээн дахин 6 танхим, 440 суудал кино театрын зах зээлд нэмсэн. Ингэснээр нийт хоёр  жилийн хугацаанд Монголын кино театрын зах зээлд 12 танхим, 1000 суудал нэмж кино зах зээлийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилласан байна.

Оюуны Ундраа Групп -н Гүйцэтгэх захирал О.Тэнүүн

https://youtu.be/aacdSl-d4G8

Prime cineplex кино театрын  Захирал  П. Гялбаа

https://youtu.be/0ZMqGQpdnf8


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …