С. Батцэцэг “Токио-2020 ” олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажууллаа

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.

Эмэгтэйчүүд 68 кг барилдаан өчигдөр болсон бөгөөд тус жинд Соронзонболдын Батцэцэг, Энхсайханы Дэлгэрмаа, Очирбатын Насанбурмаа нарын бөхчүүд тойргоор барилдсанаас “Токио-2020” олимпийн наадамд эрхийг авчраад буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав.

Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпийн эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпийн наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Дэлхийн найман медальтай манай хоёр шилдэг бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн давуулж шидэх мэхээ даацтай хийж цэвэр яллаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …