УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж байгаа билээ. Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би сэтгүүлчдээс хэзээ ч зугтааж, гүйгээгүй. Намайг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхэд 12-ны хурал шууд холбоотой. Нууц задрууллаа гэсэн. Тогтоолын төсөл 35:65-ын харьцаатай унасан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болсон гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалттайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Тийм учраас УИХ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр УИХ-ын даргад өргөн барина.
Намайг гэмт хэрэгтэн болгохын тулд зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Намын хамгаалалт надад байхгүй. Ингэж албан тушаалаа өгч байж олны бухимдлыг багасган, миний эсрэг зогсож, муу, муухай харагдуулахыг хүсэж буй хүмүүсийн учир начрыг олно” гэж мэдэгдлээ.