Д.Нямхүү: Эмчлүүлж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна

Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр 23 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээлсэн.Тэгвэл өнөөдрийн байдлаар 126 иргэний шинжилгээний хариу гарч сөрөг буюу Covid19 вирусын халдвар илрээгүй байна.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүйг хамгийн эхэнд мэдээлмээр байна. Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 11-нд Багабаян амралтад 31, Бадрах Энержи кэмп-д 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр нийт 149 хүнийг ажиглалтад аваад байгаа. Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй байна. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Мөн Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэх асуудал яригдаж байна” гээд санаа зовж, сэтгэл нь тавгүй байгааг эмчилж байгаа эмч нь хэлсэн. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөж байгаа. Манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаа болон эмчдээ итгэж байгаагаа хэлсэн. Кэмп-т тусгаарласны дараа хот руу авчирч эмчлэх шийдвэр гаргах үед бухимдаж үл тоож байсан бол одоо эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэг нөлөөлнө. Гол эмчилж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна” гэлээ.

Мөн тусгаарлагдсан иргэдийн талаар ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал “Улсын хэмжээнд нийт 1248 хүн тусгаарлан ажиглалаа. Тусгаарлагдсан хүмүүсийн бие хэвийн, ямар нэг зовиургүй байгаа.  Ховд аймгийн Булган сумын Яргайтын боомтоор нэг гэр бүлийн хүн Өвөрмонголд айлд хөл хорионд байж байгаад, хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Энэ гурван хүнийг тус боомтын нэг өрөөнд тусгаарлан, эмчийн хяналтад тусгаарлагдаж байна. Биеийн байдал хэвийн, халдварын шинж илрээгүй. Франц иргэний бие хүндэвтэр, тогтвортой байна. Эмчилгээ үргэлжилж байна. Өвчтөн ямар нэг гомдол санал гаргаагүй” гэж хэлэв.

http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …