Д.Нямхүү: Монгол Улсад Covid19-ийн халдварын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр “2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд шинэ коронавирус илэрлээ.  Монгол Улсад шинэ коронавирусын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс бусад иргэдэд шинжилгээ, тандалт судалгаанууд хийгдэж байна.

Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан буюу батлагдсан тохиолдол болох Франц иргэнтэй ойрын хавьтлын 58 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа. Гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна” гэв.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …