Д.Нямхүү: Франц иргэний уушигны үзүүлэлт сайжирч, эргэн сэргэж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар онгоцоор ирээд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүнд шинжилгээ хийгдэж байна. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 52 шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу СӨРӨГ буюу халдваргүй гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Коронавирусээр өвчилсөн арван хүний биеийн байдал дунд зэрэг, хэвийн байна. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал тогтворжсон.

Франц иргэний уушгийг нарийн шинжлэхэд, уушигны үзүүлэлт сайжирч, эргэн сэргэж байна. Биеийн байдал сайжирсан. Манай эмч Франц иргэнд өөрийнх нь биеийн байдалд сайжирсаныг хэлэхэд маш их баярласан. Бид энэ хүнээ дор хаяж арав хоног хэвтүүлэн эмчилнэ.” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …