Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанбаатар дахь Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дарга Грэйс Ло, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чен Чин Яан нартай уулзжээ.

Уулзалтаар тус төлөөлөгчийн газраас Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, МҮХАҮТ-тай хамтран Монгол, Тайваний эдийн засгийн хамтарсан уулзалтыг ирэх есдүгээр сарын 9-нд зохиохоор товложээ.

Танхимын зүгээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Тайваниас хөрөнгө оруулалт болон EXIM банкнаас хөнгөлөлттэй зээл авахад дэмжиж ажиллахыг хүссэн байна. Хатагтай Грэйс Ло тухайн банкны зээл хариуцсан мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, зээл олгоход үүсдэг хүндрэлийг судалж гарц нээхээ мэдэгджээ.

 Мөн “Made in Taiwan” ЖДҮ-ийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн онлайн каталогийг МҮХАҮТ-ын веб хуудсаар дамжуулан бизнес эрхлэгчдэд мэдээлэхээр болсон байна.

http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …