Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн Монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.

Мөн тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …