Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр 12:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн иргэдийг хэрхэн татах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эхний таван удаагийн нислэгээс хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4885 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа зургаан иргэнээ татаж авсан. Мөн БНСУ-ын хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байна. 2020 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-аас иргэдээ татах үйл ажиллагааг зогсооно.
Ойрын хугацаанд гурван удаагийн нислэг хийж, 750 гаруй иргэнээ татаж авна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон улсын Токио хот руу, дөрөвдүгээр сарын 4-ны өглөөний 08:30 цагт дахин Сөүл хот руу ниснэ” гэлээ.