Гал унтраах зориулалтын автомашинуудаар 158.8 километр гудамж талбайг халдваргүйтгэлээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

 НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 километр гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …