“Төсөв хэмнэгч”

tegshbayrЦөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэд хоногийн өмнө өөрийн унаж байсан “Ланд круизер 200” маркийн УНД – 0073 ма­шинаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад бэлгэлжээ. Агентлагийнхаа эзэмшлийн автомашинаа ийнхүү өөр байгууллагад шилжүүлсэн нь сонин тохиолдол болов. Тэрбээр автомашинаа бэлэглэх болсон талаараа “Онцгой байд­лын алба ямар хэцүүг би мэддэг. Цас зуд, гал усны аюул гээд хамгийн хүнд хүчир газарт тэд ажилладаг. Бо­ломж гарвал тэдэнд тусалж байх юмсан гэж боддог юм. Намайг энэ албанд ирэхэд өмнөх даргын унаж байсан цоо шинэ хар машин байсан. Эргэлзээгүйгээр онцгой­гийн­хондоо бэлэглэчих­лээ. Бид нар яахав, хөдөө гадаа явах нь бага учраас жижиг машин байхад болно. Төсөв хүнд байгаа үед онцгойгийнхонд шаардлагатай унаагаар нь хангах ёстой” гэсэн байна. Тэрбээр төсөв хүнд байгаа энэ үед үнэтэй машин унаж, тансаглахыг хүсээгүй гэдгээ ийнхүү тайлбарлажээ. Түүний үнэтэй машин унахгүй гэдгээ зарлаж байсан нь анхны тохиолдол биш юм. ЦЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “Их шатахуун зарцуулдаг “Ланд” автомашин хэрэггүй. Соната-6 машин байхад  хангалттай байна” хэмээж, төрийн албаны дарга нартаа уриалаад авсан юм. Улсын төсөв хүрэлцэхгүй, танахад хүрч буй энэ үед ийнхүү санхүү хэмнэх санаачлага гаргаж байгаад нь баяр хүргэмээр байна. Түүний Онцгойгийнхонд өгсөн “Ланд круизер 200” маркийн автомашиныг дарга нь биш, хүнд ажлаа нугалах жирийн ажилчид нь унаасай гэж хүсэх байна. Н.Тэгшбаяр дарга ч бэлгэнийхээ араас анхаарал хандуулах биз ээ.

Т.АМАРТҮВШИН

УЛС ТӨРИЙН ТОЙМ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …