ЭМЯ: Коронавирус хяналтаас гарч болзошгүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна. Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм.

Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлалтад авчээ. Эх орондоо ирсэн 276 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн Госпитал, Токио зочид буудалд тусгаарлажээ. ЗӨСҮТ-өөс 6800 ачаа тээшийг халдваргүйжүүлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ.

ТАНДАЛТЫН ЗОРИЛГООР ШИНЖИЛГЭЭ АВСАН 27 ИРГЭНЭЭС КОРОНА ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:-Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 276 иргэн ирсэн. ХӨСҮТ-д 146 иргэн ажиглалтад байна. “Токио Иин” зочид буудалд 106 иргэн тусгаарлагдаж байна. Сөүл Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 104 иргэнээс 37 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ авсан 27 иргэнээс корона илрээгүй. “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 152 иргэний шинжилгээг өнөөдөр авна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн сэжигтэй тохиолдлын хоёр иргэний шинжилгээний хариу маргааш гарна.ДЭЛХИЙ ДАХИНД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙНА

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Халдварын шинж тэмдэггүй олон хэлбэр байгаа тул иргэд амны хаалт зүүх зөвлөмжийг мартаж болохгүй. Бид улсын хэмжээнд томуугийн сорьцоор шинжилгээ авч, коронавирусийн халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Коронавирусийн халдвар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай ард иргэдийн дунд илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсээр байгаа юм.

Эх сурвалж: ЭМЯ

http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …