Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр үндсэн зургаан чиглэлд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Үндсэн зургаан чиглэлд мэдээлэл өгье. Нэгдүгээрт Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дуугийн найрамдалт харилцаатай. Үүнийхээ хүрээнд цар тахалтай холбоотой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар байнга санал солилцож байгаа.
Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод дөрөвдүгээр сарын 5-6-ны хооронд холбогдох байгууллагууд ажиллаж мэдээллийг өгсөн. Энэ хугацаанд 95,943 зорчигч Улаанбаатар хот руу орсон, гарсан байна. Нийтдээ 30,000 гаруй тээврийн хэрэгсэл орж, гарчээ. Энэ товчоодод 122 албан хаагч байнгын ажиллаж зөвлөмж мэдээлэл өгч, урдчилан сэргийлэх ажил хийж байна.
Гадаадын улс орнуудын зарим нэг улсуудын нөхцөл байдлын мэдээллийг өгье. Жишээлбэл АНУ-ын Нью-Йорк хотод өвдсөн иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж 122,031 болж, нас барсан иргэдийн тоо 4152 болсон байна.
Манай хотын иргэд маань өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн энэ үйл ажиллагааг дэмжиж, өвчний тархалт гарахгүй байхаар хязгаарлаж чадаж байна. Иргэд алхам тутамдаа анхаарал сэрэмжтэй байж чадвал бид урдчилан сэргийлж чадна.
Хоёрдгаарт аравдугаар сарын 1-эс эхлэн түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан түлш хэрэглэж байхтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллааа. Энэ өндөржүүлсэн бэлэн байдал дөрөвдүгээр сарын 01-ээр тасалбар болж байгаа. Ингээд бэлэн байдлын хугацаа дууссан хэдий ч бид сайжруулсан түлштэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, айл өрхүүдэд хүндрэл бэрхшээлгүй хүргэхийн тулд дүүргийн удирдлагуудыг оролцуулж, дүүрэг бүр өөрсдөө зохион байгуулж сайжруулсан түлшээ бэлдэх, иргэддээ нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 65,000 өрхөд угаарын хий мэдрэгч тараагдсан байна. Үлдсэнс 65,000 угаар мэдрэгч дараагийн долоо хоногт гаалиар орж ирж байгаа учир бүх айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажил ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлж, бүрэн дуусна.
Гуравдугаарт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд илүү цагаар ажилласан нийслэлийн 43 байгууллага байгаа. Энэ 43 байгууллагын 2090 албан хаагчдыг бид гуравдугаар сард 855 сая төгрөгөөр илүү цаг урамшуулал, бусад хэлбэрийн цалин хөлсний нэмэгдэлд зарцуулсан гэдгийг хэлье.
Өнгөрсөн гуравдугаар сарын эхнээс дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийт 132,700 иргэн, ААН-ийн байр болон гудамж талбайд ариутгал халдваргүйтлын ажлыг хийлээ. Цаашид тогтсон хуваарийн дагуу явуулна. Мөн тавдугаар сарын 1-ний дотор айл өрхүүдийн 00, гудамж талайд ариутгал халдваргүйтлийн ажил хийнэ.
Дөрөвдүгээрт нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэдэд Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ, бусад инженерийн байгууламж хариуцсан ААН-үүд, мөн татвар хураамж авдаг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрыг иргэн, ААН-үүдийг төлбөр тооцоо хийсэнгүй гэж тог цахилгааныг нь таслах, хуваарьт бус хяналт шалгалт хийж, элдэв янзаар шахаж дарамтлахгүй байх тал дээр үүрэг даалгавар өглөө. Ямар нэгэн дарамт шахалт ирвэл иргэд, ААН-үүд Нийслэлийн мэдээллийн төв болон лавлах утсаар мэдэгдэж болно. Бид нэгэнт эдийн засгийн хувьд ийм хүнд хэцүү цаг үед иргэд ААН-үүдэд татвар, тог цахилгаан зэрэг элдэв янзын дарамт шахалт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.
Тавдугаарт 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв баригдаж байгаа. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Өнгөрсөн хоёрдугаар сард миний бие газар дээр нь очиж холбогдох албан тушаалтантай нь ажилласан. УОК болон Засгийн газарт санал оруулж төсөв хөрөнгийг шийдвэрлэх, зайлшгүй хийх ёстой ажлыг цаг алдалгүй гүйцэтгэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд энэ эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулхаар хот болон холбогдох яам хариуцан ажиллаж байна. Энэ эмнэлгийг ашиглалтад оруулснаар ЭХЭМТ-ийн болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал багасна гэж харж байна.
Зургаадугаарт иргэд нэг дор олноор цулаж ууланд гарах, нэг нэгнээ дайлах гэх мэт бөөгнөрөл үүсгэж байна. Мөн өвчин зовлогийн хажуугаар гал түймрийн эрсдлээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд олноороо цуглахгүй байхыг анхааруулж байна.” гэж мэдэгдлээ.