Филиппинд хэрэглэгчийн өмнөөс дэлгүүр хэсэх үйлчилгээ нэвтэрчээ

Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар явахаас зайлсхийж байгаа билээ. Гэвч зарим улсад хүнс, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах гэсэн иргэд супермаркет, эмийн сангийн гадна олон цагаар дугаарлан зогсож байна. 

Тэгвэл Филиппиний хүргэлт, такси үйлчилгээний JoyRide аппликэйшн “Пабили” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн өмнөөс дэлгүүрт дугаарлан зогсож, шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан аваад гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ юм байна. 

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Филиппинд хөл хорио тогтоож, сургууль, худалдааны төв, үйлчилгээний газрууд, нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоожээ. Үүнээс үүдэн 70 мянга орчим такси, мотоциклийн жолооч ажлын байраа алджээ. Нэг талаар, ажилгүй болсон хүмүүст шинэ ажлын байр гаргаж өгөх, нөгөөтэйгүүр супермаркет, эмийн сан зэрэг хүн ихтэй газраар явахаас зайлсхийж буй хүмүүст туслах зорилгоор JoyRide энэ үйлчилгээг нэвтрүүлсэн аж. 

Сонирхуулахад, тус үйлчилгээг авахын тулд JoyRide аппликэйшнээс “Пабили” цэсийг сонгоод жолоочид худалдан авах зүйлсийн жагсаалт, үнэ, холбогдох утасны дугаар, нэрээ үлдээх шаардлагатай гэнэ. Хүргэлт ирэхэд худалдаж авсан бүтээгдэхүүний үнээс гадна хүргэлтийн хөлс, машин эсвэл мотоциклийн зогсоолын төлбөрийг хэрэглэгч төлөх юм байна. 

http://credit-n.ru/kreditnye-karty.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …