Д.Нямхүү:Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан

ЭМЯ-наас “Ковид 19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд ХӨСҮТ болон Монголд Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Нийт 121 хүнээс коронавирусний шинжилгээ авсан, халдвар илрээгүй. Энэ дотор Дорноговьд тусгаарласан иргэний шинжилгээ багтаж байгаа. Дорноговьд тусгаарласан иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг.

Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтал болох 15 хүнээс коронавирус илрээгүй.  

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …