БНХАУ-аас импортолсон цэцэг, хөрсөнд шүлхий хачиг илэрчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Covid-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од “Алтанбулаг боомтоор ирж буй бараа бүтээгдэхүүнд УОК, МХЕГ-аас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 19-нөөс эхлэн улсын байцаагч нар 24 цагийн горимд шилжин ачаа бараанд хяналт тавин ажиллаж байна. 

Хяналт шалгалтын хугацаанд импортоор ирсэн бараа бүтээгдэхүүний тухайд, 

  • 9 сая 629 ширхэг бараа бүтээгдэхүүн
  • 4,206 тонн хүнсний түүхий бүтээгдэхүүн
  • 131.1 тонн эм эмнэлгийн хэрэгсэл
  • 117 тонн  химийн бодисонд хяналт шалгалт хийж, хилээс чөлөөлсөн. Алтанбулаг боомтоос 103 монгол жолооч ирсэн

Мөн Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцэгний булцуунаас дотоодын хорио цээртэй номын бөөс илэрснийг ариутгаж, халдваргүйтгэл хийсэн бөгөөд давтан шинжилгээ авах хугацаа болоогүй. 

Замын-Үүд боомтоос импортлогдон ирсэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй БНХАУ-аас 3.5 тонн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй савтай усалгааны цэцэг импортолсон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, найман цэцгийг шинжилгээнд хамруулахад зургаад нь дотоодын хорио цээртэй шүлхий хачиг илэрсэн тул ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллаж байна.

Халдваргүйтгэлийн ажлын дараа 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд 9 сая 453,400 төгрөгийн үнэ бүхий 212,445 ширхэг цэцгийг албадан устгуулахаар шилжүүлсэн” хэмээн ачаа тээврийн хяналтын талаар мэдээлэл өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …